Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Дэлхийн мал, амьтны ЭМБ-ын мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээний шинжээчид ирлээ


Densmaa 2025-09-15 11:09

Өнөөдрийн хүрсэн өндөр түвшнээ алдалгүйгээр хадгалахын тулд анхаарах асуудлаар өгөх зөвлөмж, урьдчилсан дүнгийн талаар удахгүй танилцуулна гэлээ

       УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен нар  Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээний шинжээчдийн багийн ахлагч Др Руперто Викторияно Гонгора тэргүүтэй экспертүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын урилгаар эл салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээ хийхээр хүрэлцэн ирсэн экспертүүдтэй уулзаж буйд талархал илэрхийлээд, УИХ мал аж ахуй, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. Мөн УИХ сүүлийн жилүүдэд мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэх асуудалд онцгойлон анхаарч, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 онд УИХ-аар баталж, энэ хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулан ажиллаж буйг дурдлаа.  Ноён Др Руперто Викторияно Гонгора  Монгол Улсын мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийг үнэлж, энэ чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны давуу, сул талыг судалж, сайжруулах асуудалд зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна гэв. Тэрбээр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль нь мал эмнэлгийн салбарын тогтолцоог ахисан түвшинд гаргахад чухал түлхэц болсныг тэмдэглээд, өнөөдрийн хүрсэн өндөр түвшнээ цааш нь алдалгүйгээр хадгалахын тулд анхаарах асуудлаар өгөх зөвлөмж, урьдчилсан дүнгийн талаар удахгүй танилцуулна гэлээ.

Үзсэн: 4989

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна