Сонирхогчийн сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотод болж байна
50 гаруй орны сумоч оролцсон энэхүү тэмцээнээс манай улсын тамирчид хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ
Сонирхогчийн сумо бөхийн 26 дахь удаагийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотод болж өндөрлөлөө. 50 гаруй орны сумоч оролцсон энэхүү тэмцээнээс манай улсын тамирчид хоёр алт, хоёр хүрэл медаль хүртэв. Тодруулбал, -115 кг-ын жинд Дорноговь аймгийн харьяат Б.Бадрал дөрөв дэх удаагаа алтан медалиар энгэрээ мялаалаа. Тэрбээр үндэсний бөхийн аймгийн арслан цолтой юм. Түүний хувьд сонирхогчийн сумогийн ДАШТ-д дөрөв түрүүлсэн анхны бөх болж байна. -100 кг-д Увс аймгийн харьяат Э.Ганболд түрүүлж, анх удаа дэлхийн аваргын алтан медалиар энгэрээ мялаалаа. +115 кг-ын жинд Х.Наранбаяр, үнэмлэхүй жинд Б.Баярболд нар хүрэл медаль хүртэж, төрийнхөө далбааг мандууллаа.
Үзсэн: 5012
Tweet