“MongolZ” дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ
“MongolZ” баг 1960 оноогоор тэргүүлж байгаа бол “Vitality” 1955 оноотой удаалж байна
Цахим спортын “CS2” төрлийн мэргэжлийн багуудын чансааг тогтоодог хамгийн том хоёр платформ байдаг нь “Valve”, “HLTV” юм. Өнгөрсөн долоо хоногт “HLTV”-гийн шинэ чансаагаар хоёрдугаар байрт жагссан “MongolZ” Сербийн Белград хотод болж буй “Counter Strike 2”-т оролцож байгаа “MongolZ” Хятадын “Tyloo” багийг 2:1-ээр хожсон. Энэ тэмцээний дараа “Valve”-гаас гаргадаг VRS чансааны жагсаалтаар “MongolZ” дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. “MongolZ” баг 1960 оноогоор тэргүүлж байгаа бол “Vitality” 1955 оноотой удаалж байна. Ташрамд дурдахад, Белградын тэмцээнд түрүүлсэн баг 200 мянган ам.долларын шагналын сантай ажээ.
Үзсэн: 5989
Tweet