Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монголын багийн медалийн буухиа үргэлжилж байна


Densmaa 2025-09-17 11:09

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Т.Алтжин хүрэл медалийн төлөөх барилдаанд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдсан ОХУ-ын бөх Анастасия Сиделниковаг 6:4-өөр ялж, дэлхийн медальтан боллоо

      Хорватын Загреб хотноо болж буй чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын багийн медалийн буухиа үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Т.Алтжин хүрэл медалийн төлөөх барилдаанд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдсан ОХУ-ын бөх Анастасия Сиделниковаг 6:4-өөр ялж, дэлхийн медальтан боллоо. Түүнчлэн 50 кг-д Б.Мөнхнар Итали, Туркийн бөхчүүдийн аль ялсантай нь, 65 кг-д Т.Энхжин АНУ, Норвегийн бөхчүүдийн мөн аль ялсантай нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөө барилдана.

Үзсэн: 6521

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна