Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улс, БНХАУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа


Densmaa 2025-09-22 12:09

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдгийг тэмдэглэлээ

Монгол Улс, БНХАУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа илүү хөгжих боломж нээгдэж, хоёр орны стратегийн харилцааг шинэ шатанд хүргэж байна. Тодруулбал, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Адмирал Дун Жуний урилгаар 12 дахь удаагийн “Бээжингийн Шяншань форум”-д оролцож байна. Энэ үеэр хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар уулзаж, хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо. Сайд Д.Батлут хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, батлан хамгаалах салбарын цэрэг техникийн хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгаа, цаашид өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, хоёр орны төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтууд тогтмолжиж, салбарын хамтын ажиллагаа олон чиглэлээр хөгжиж байгааг тодотгов. Мөн манай улсын бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагааны талаар мэдээлж, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдгийг тэмдэглэлээ.

 

Үзсэн: 1732

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна