Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компанийн ТУЗ-ын тэргүүн Мохаммад Абунаяатай уулзав


Densmaa 2025-09-22 01:09

Монгол Улсад хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулагчид эрчим хүчний нөөц боломжийг судалж байна гэсэн юм

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компанийн төлөөлөн Удирдах зөвлөлийн тэргүүн Мохаммад Абунаяан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Мохаммад Абунаяан Саудын Арабын Хаант Улсын Угсаа залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мохамед Бин Салман-аас Ерөнхий сайд Г.Занданшатарт мэндчилгээ дэвшүүлснийг уламжиллаа. Тэрбээр сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газрын эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлээд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй учраас манай компанийн сонирхлыг татаж байна гэлээ. Монгол Улс дотоодын эрчим хүчээ хангаад зогсохгүй экспортлогч улс орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллах сонирхолтой байна. Орчин цагт AI буюу дата өгөгдлийн хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа нь эрчим хүчний хэрэглээг улам тэлж байна. Монгол Улсад хиймэл оюун ухааны салбарт  хөрөнгө оруулагчид эрчим хүчний нөөц боломжийг судалж байна гэсэн юм. Шадар сайд Т.Доржханд болон түүний багтай хамтран сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр байгуулахаар судалгаа хийгээд байна хэмээн Мохаммад Абунаяан танилцууллаа.  Ерөнхий сайд Г.Занданшатар, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэнд талархан дэмжиж байна. Манай улс сэргээгдэх эрчим хүч, нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй. Тиймээс эрчим хүч дамжуулах дэд бүтцийг байгуулах, эрчим хүч экспортлох төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч талуудтай хамтран ажиллах боломжтой гэлээ.

Үзсэн: 2784

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна