Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо


Densmaa 2025-09-29 11:09

Эмэгтэйчүүдийн багийн төрөлд олон улсын хэмжээний мастер Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүллээ

Солонгосын Гванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд 28 орны 176 тамирчин ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй баг болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа юм. Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж, дөнгөж сая эмэгтэйчүүдийн багийн төрөлд олон улсын хэмжээний мастер Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тодруулбал, тэд Италийг 6:2, Туркийг 5:4, Солонгосыг 6:0-ээр буулган авснаар Монголын түүхэнд багийн төрлөөр ДАШТ-д түрүүлсэн анхны харваач болж байна. Түүнчлэн пара байт харвааны ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчид болов.

Үзсэн: 2339

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна