Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

"Чоно үүр шөнөөр ирдэг" кино олон улсын кино наадмын "Шилдэг баримтат кино" шагнал хүртлээ


Densmaa 2025-09-29 11:09

Монголын уран бүтээлчид Австрали, Герман, АНУ, Колумб, Их Британийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажилласан хамтын бүтээл Оскарын шагналд анх удаа нэр дэвшиж байгаагаараа онцлог ажээ

       Австрали, Монгол, Германы уран бүтээлчдийн хамтын бүтээл, Австралийн найруулагчийн "Чоно үүр шөнөөр ирдэг" кино БНХАУ-д зохион байгуулсан 12 дахь удаагийн "Торгоны зам" олон улсын кино наадмын "Шилдэг баримтат кино" шагнал хүртжээ. Уг наадамд дэлхийн 125 орны 2825 бүтээл ирснээс, баримтат киноны төрөлд 100 гаруй бүтээл өрсөлдсөн байна. Энэхүү бүтээл нь 2026 оны Оскарын шагналын шилдэг олон улсын кино төрөлд Австрали улс албан ёсоор нэр дэвшүүлээд байгаа юм. Монгол хэл дээр, монгол хүний түүхийг, монгол тал нутагт зураг авалт хийж, Монголын уран бүтээлчид Австрали, Герман, АНУ, Колумб, Их Британийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажилласан хамтын бүтээл Оскарын шагналд анх удаа нэр дэвшиж байгаагаараа онцлог ажээ. Байгаль цаг уурын өөрчлөлт буюу хүчтэй хуй салхинд өртөж, Улаанбаатар хот руу нүүх болсон Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат малчин Д.Даваасүрэнгийн гэр бүл түүнийг даган өрнөх олсон бас гээсэн үнэт зүйлсийн тухай бодит түүхийг өгүүлдэг аж.

Үзсэн: 4424

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна