Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Хомын талыг ЮНЕСКО-д бүртгүүлэв


Densmaa 2025-09-29 11:09

Хомын талыг тахь нутагшихад нэн тохиромжтой нутаг хэмээн үзэж, тахь сэргээн нутагшуулах Монгол орны гурав дахь газраар сонгон авч байв

         Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талын байгалийн цогцолборт газар ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нэгдлээ. БНХАУ-ын Ханжоу хотод болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 37 дугаар хурлаар, Хомын талын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажуулсан байна. ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд Монгол Улсаас бүртгүүлсэн шим мандлын нөөц газрын тоо ийнхүү 12 болж нэмэгдэж байна. Хомын тал нь 2020 онд 411,403 га талбайтайгаар байгалийн цогцолборт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад орсон. Францын Тахь хамгаалах холбоо, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монгол Улсын ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн зэрэг холбогдох байгууллага хамтран суурь судалгаа явуулсны үндсэн дээр Хомын талыг тахь нутагшихад нэн тохиромжтой нутаг хэмээн үзэж, тахь сэргээн нутагшуулах Монгол орны гурав дахь газраар сонгон авч байв.

Үзсэн: 4413

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна