Далайд гарцгүй, хөгжиж буй орнууд уулзалт зохион байгуулав
Эл уулзалтад далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын бүлгийн 32 гишүүнээс 20 гишүүн оролцож, 15 гишүүн улсын төлөөлөгч байр сууриа илэрхийлж, үг хэллээ
Монгол Улс 2025 оны есдүгээр сарын 8-ны өдрөөс Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын Женев дэх бүлгийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан, тус бүлгийн Элчин сайд нарын түвшний анхдугаар уулзалтыг зохион байгуулав. Эл уулзалтад далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын бүлгийн 32 гишүүнээс 20 гишүүн оролцож, 15 гишүүн улсын төлөөлөгч байр сууриа илэрхийлж, үг хэллээ. Гишүүд хариуцлагатай үүргийг хүлээн авсан Монгол Улсад талархан, дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа бүлгийн ойрын болон хэтийн төлөвлөгөөг танилцуулж, гишүүн орнууд идэвхтэй хамтран ажиллах, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын 16 дугаар Бага хурлын Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын Сайд нарын дугуй ширээний уулзалтаас гарах Хамтарсан тунхаглалын төсөлд саналаа өгөхийг уриаллаа. Гишүүд энэ оны наймдугаар сард болсон 3 дугаар Бага хурлын үр дүнг бататгах, Авазагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдгээр оронд зориулсан Ажлын хөтөлбөрийг батлуулах, албан бүлэг бий болгох зорилго тавин ажиллаж байна.
Үзсэн: 5859
Tweet