Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

ДАШТ-ээс Б.Алтанчимэг алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ


Densmaa 2025-10-03 11:10

“One team” клубын тамирчин Б.Алтанчимэг холимог тулааны спортоор залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны тамирчин болж байна

Гүржийн Тбилиси хотноо болж буй холимог тулааны 2025 оны насанд хүрэгчид, залуучуудын ДАШТ-ээс Б.Алтанчимэг алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тодруулбал, ДАШТ-ий залуучуудын ангилалд өрсөлдсөн “One team” клубын тамирчин Б.Алтанчимэг эмэгтэйчүүдийн 65.8 кг-ын жингийн шигшээ тулаанд Анголын Надир Вьератай учраа таарч, хоёрдугаар үед өрсөлдөгчөө хөлийн гурвалжин боолтоор буулган авчээ. Ингэснээр тэр  холимог тулааны спортоор залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны тамирчин болж байна. Түүний хувьд өнгөрсөн жилийн ААШТ болон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээс гадна Монгол Улсын хошой аваргаар тодорсон юм. Дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй шилдэг холимог тулаанчид өрсөлдөж байгаа Тбилисийн ДАШТ насанд хүрэгчдийн шигшээ тулаанаар өндөрлөх болно. 

Үзсэн: 1665

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна