"Climate Reality Leadership Corps" манлайллын сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна
Монгол Улсад уур амьсгалын бодит хямрал илэрхий мэдрэгдэж байна гэв
Нобелийн Энх тайвны шагналт, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор Монголд ирж, "Climate Reality Leadership Corps" манлайллын сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү сургалт уур амьсгалын өөрчлөлт болон шийдлүүдийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдлэг олж авах, мөн уур амьсгалын асуудлаар олон нийттэй харилцах, нөлөөлөл үзүүлэх ур чадвараа хөгжүүлэхэд чухал боломж олгох юм. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг баримт, шинжлэх ухаанд тулгуурлан шийдэлд чиглэсэн дэлхийн туршлагыг танилцууллаа. “Монгол Улсад уур амьсгалын бодит хямрал илэрхий мэдрэгдэж байна. Монгол Улс олон жилийн туршид малтмал түлшний нөөцдөө тулгуурлан хөгжиж ирсэн боловч нүүрсийг түлшинд ашиглах нь агаарын хорт бохирдол үүсгэж, цаг уурын эрс тэс үзэгдлийг нэмэгдүүлж буй нь тодорхой болсоор байна. Энэхүү сургалтаараа бид Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцөө хэрхэн үр ашигтай ашиглах талаар хамтдаа судалж, оролцогчдыг Монголын цэвэр, эрүүл ирээдүйг бүтээх чадвартай, идэвхтэй манлайлагчид болгох, хамтын үйлдэл, өндөр үр ашигтай нөлөөллийн ажилд уриалж, өнгөрсөн хугацаанд ахиц гаргахад саад болсон геополитикийн сорилтуудыг даван туулахад чиглүүлнэ” хэмээв.
Үзсэн: 4266
Tweet