“Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болов
Үндсэн болон салбар хуралдаанаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, шийдэл багтсан 27 илтгэл хэлэлцсэн
“Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг “Оюу толгой” компани “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хүрээнд санаачлан зохион байгуулж байна. Хурал нь манай улсад ирэх онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг угтан цөлжилттэй тэмцэхэд бодит шийдлийг хамтдаа эрэлхийлж байгаагаараа ач холбогдолтой юм. Хуралд Монгол, Австрали, БНХАУ, Япон, Франц зэрэг улсын 200 гаруй төлөөлөгч оролцож, цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн тогтвортой ашиглалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлийн тухай хэлэлцүүлэг өрнүүлэв. Үндсэн болон салбар хуралдаанаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, шийдэл багтсан 27 илтгэл хэлэлцсэн. Үүнд цөлжилтийн явцын шинжлэх ухааны үндэслэл, усны нөөцийн инженерийн шийдэл, хиймэл дагуул, хиймэл оюунд суурилсан мониторингийн аргачлал, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах технологи сэдэв багтсан юм.
Үзсэн: 3537
Tweet