8163 метрийн оргил Манаслу ууланд Монголын уулчин О.Золбоохүү гарлаа
Манаслу ууланд 2019 оны есдүгээр сарын 25-нд Монголын уулчин анх гарсан бол 2025 оны энэ өдөр О.Золбоохүү гарсан нь сонирхолтой давхцал болж байна
Балба улсын Хималай нурууны 8000 метртэй 14 оргилын нэг болох далайн түвшнөөс дээш 8163 метрийн оргил Манаслу ууланд Монголын уулчин О.Золбоохүү гарлаа. Түүний авиралт есдүгээр сарын 25-ны 04:00 цагт болсон бөгөөд өнөөдөр эх орондоо ирж байна. О.Золбоохүү 8000-аас дээш оргилд гарсан хоёр дахь уул нь болж байгаа бөгөөд өмнө нь 2023 онд 8848 метрийн өндөр Эверестийн оргилд гарч байв. Дэлхийн найм дахь ноён оргил Манаслуд Монгол улсаас Б.Батболд 2019 оны есдүгээр сарын 25-нд анх гарсан бол анхны эмэгтэй монгол уулчин нь Б.Батхишиг юм. Манаслу ууланд 2019 оны есдүгээр сарын 25-нд Монголын уулчин анх гарсан бол 2025 оны энэ өдөр О.Золбоохүү гарсан нь сонирхолтой давхцал болж байна.
Үзсэн: 1189
Tweet