Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Бахрейны Манама хотод Азийн залуучуудын наадам энэ сарын 22-нд эхэлнэ


Densmaa 2025-10-08 11:10

Монголын багийн ахлагчааар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал ажиллах бол тугчаар волейболын тамирчин Ц.Ананд, сагсан бөмбөгийн тамирчин Б.Эмүжин нар сонгогдов

Бахрейны Манама хотод Азийн залуучуудын наадам энэ сарын 22-нд эхэлнэ. Есөн өдөр үргэлжлэх тус наадамд Азийн 45 орны 4000 орчим залуу тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Азийн олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа зохион байгуулж буй тус наадамд Монгол Улсаас спортын 20 төрөлд 135 тамирчин, 44 дасгалжуулагчаа илгээж байна. Тамирчдыг үдэн гаргаж, Төрийн далбаа гардуулах ёслол МҮОХ-ны “Бөртэ чоно” талбайд болов. “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадамд оролцох Монголын багийн ахлагчааар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал ажиллах бол тугчаар волейболын тамирчин Ц.Ананд, сагсан бөмбөгийн тамирчин Б.Эмүжин нарыг сонгосон байна. МҮОХ-ноос тус наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилалт, замын болон байр хоолны зардалд 100 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Үзсэн: 1215

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна