“Олон улсын нүүдлийн шувуудын өдөр” тохиож байна
Аравдугаар сарын дунд үе бол хунгийн чуулганы оргил үе гэж үздэг
“Олон улсын нүүдлийн шувуудын өдөр” тохиож байна. Энэ хүрээнд Сүхбаатар нутгийн бахархал болох хун шувууд болоод жил бүрийн намартаа Ганга нуурнаа сүрэг сүргээрээ цугладаг. 21 булгаар тэжээгддэг, талбай багатай ч цэнгэг устай, өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлэгч Ганга нуурт энэ жил 2000 гаруй хун шувуу цуглаад байна. Цаг агаар сэрүүсэж, хүйт орохоос урьтан дэлхийн бөмбөрцгийн хойд талаас хоол тэжээл, дулаан газрыг зорих усны шувууд үүн дотроо хун шувууд саатан буудалладаг. Монгол орны нутаг дэвсгэрт шувуудын нүүдлийн гурван их зам гардгийн нэг нь Ганга нуур. Мөн Дарьгангын Дуут, Зэгт, Сүхбаатар сумын Хашаатын нууранд ч мөн хун шувууд саатдаг. Аравдугаар сарын дунд үе бол хунгийн чуулганы оргил үе гэж үздэг. Энэ үед 5000-7000 хун ирдэг. Огцом хүйтрэхгүй, цаг агаар тогтуун бол хун шувууд нуурандаа хэд бол хэдэн хоногоор саатдаг ажээ.
Үзсэн: 1892
Tweet