Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр өнгөрсөн долоо хоногт 63 дахь улирлын үзвэрээ нээлээ
Энэ амралтын өдрүүдэд П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг тайзнаа амилуулах гэж байна
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр өнгөрсөн долоо хоногт 63 дахь улирлын үзвэрээ нээсэн. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг тайзнаа амилуулах гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийг Монголын тайзнаа одоогоос 50 жилийн өмнө анх тоглож байсан бөгөөд хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийг гавьяат жүжигчин Э.Оюунбат, алиа салбадайг ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулсан түүхтэй. Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур”-ыг дэлхийн сонгодог бүжгэн жүжгийн оргил нь гэж үздэг. “Хунт нуур”-ыг 1877 онд Их театрт тоглож байжээ.
Үзсэн: 3537
Tweet