ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрууд ба тогтвортой аялал жуулчлал сургалт, хэлэлцүүлэг боллоо
Хомын талын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлсэн юм
Завханы Дөрвөлжин суманд ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрууд ба тогтвортой аялал жуулчлал сургалт, хэлэлцүүлэг боллоо. Энэ үйл ажиллагаа нь Хомын талын БЦГ, орон нутгийн холбогдох эрх бүхий байгууллагууд болон орон нутгийн иргэдэд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн талаарх мэдлэг ойлголтыг өгөх зорилготой юм. Бүх талын оролцогчид Хомын талын тахь, биологийн олон төрөл зүйлтэй танилцах, тухайн газар нутгийн онцлог, нутгийн иргэдийн аж амьдралтай танилцаж илүү ойлголт мэдлэгийг авсан юм. Ташрамд дурдахад, өнгөрсөн 9 дүгээр сард болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 37 дугаар хуралдаанаар Хомын талын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлсэн юм.
Үзсэн: 4535
Tweet