Хулан хамгаалах олон улсын өдөр тохиож байна
Хулан байгаа газар ус бий гэж монголчууд ярьдаг
Хулан хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Монгол орны ховор амьтны нэг хулан адууны нөөц, тархац нутгийг хамгаалах, олон нийтэд биологийн олон янз байдлын хамгааллын ач холбогдлыг таниулахаар жил бүр “Хулан хамгаалах өдөр”-иг тэмдэглэж ирсэн. Дэлхий дээрх хулангийн тархац, нөөцийн 80 гаруй хувь нь монгол оронд байдаг. Монгол орны хулан нэг жилд 70 мянган км/кв хүртэлх нутгийг хамарч нүүдэллэдэг бөгөөд шилжилт хөдөлгөөний зайгаараа хуурай газрын амьтад дундаас дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Монгол орны 262 мянган км/кв газар нутагт 90 мянга орчим хулан байгаа статистик бий. Энэ нь түүхэн тархцын 20 орчим хувь аж. Сүүлийн жилүүдэд хийсэн олон талт судалгааны дүнд тоо толгой нь нэмэгдэх хандлагатай болжээ. Хулан нь говь цөлийн экосистемд маш чухал ач холбогдолтой, хулан байгаа газар ус бий гэж монголчууд ярьдаг.
Үзсэн: 1440
Tweet