“Амар аясгалан” уран бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд гарч байна
Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын зураач, угсаатны зүйч Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулав
Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын зураач, угсаатны зүйч Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан “Амар аясгалан” уран бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд гарч байна. Монголын уран зургийн хөгжилд гүн ул мөр үлдээсэн зураачийн ур ухаан, өв уламжлалыг олон нийтэд таниулах зорилготой тус үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөг болон Ү.Ядамсүрэн сангийн архивт хадгалж буй ховор бүтээлүүд, шашны зан үйл болон угсаатны зүйн судалгааны ажлууд мөн зураачийн эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлсийн 80 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Ташрамд дурдахад, “Амар аясгалан” хэмээн нэрлэсэн нь Амар өнө мөнхийн сүнсний амирлангуй хийгээд аясгалан дагшин байгаль, өнгө будаг, хөг аялгуу, амь амьсгал бүгдийн төгс зохилдол гэсэн утгатай ажээ.
Үзсэн: 2548
Tweet