Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Шар шороон шуурга, гамшгийн эрсдэлээс сэргийлнэ


Densmaa 2025-10-27 11:10

Бүс нутаг, үндэсний манлайлал бүхий ажлаа ирэх оны Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр танилцуулахаар болсон байна

      Монгол Улс БНХАУ, БНСУ, НҮБ-тай хамтран сүүлийн жилүүдэд давтамж нь олшрох болсон шар шороон шуургатай тэмцэхэд хамтран ажиллана. Учир нь Монголын элсэн цөлөөс үүссэн шороон шуурга БНХАУ, БНСУ-д агаарын хэм алдуулах хэмжээнд хүрч байгаа нь энэ чиглэлд дорвитой анхаарах шалтгаан болж байгааг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон холбогдох  холбогдох албаны хүмүүс уулзах үеэрээ ярилцжээ. Шар шороон шуурга, гамшгийн эрсдэлээс сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн ажлыг хамтран санаачилж, бүс нутаг, үндэсний манлайлал бүхий ажлаа ирэх оны Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр танилцуулахаар болсон байна. Түүнчлэн, Монгол Улсаас дэвшүүлж буй санаачилгуудын талаар санал солилцжээ. 

Үзсэн: 3485

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна