Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12,13-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын 475.0 сая ам.долларын санхүүжилт


Densmaa 2025-11-05 01:11

Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан хүн бүрд чанартай боловсрол, эрүүл мэндийн чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ

         Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын 475.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэртэй “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т талууд гарын үсэг зурлаа. Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэх, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, гамшгаас сэргийлэх үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлж, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох зорилтуудын хүрээнд 4 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, монгол улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, монгол улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл багтаж байна. Төсөл хэрэгжүүлснээр боловсролын салбарт тулгамдаж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын анги дүүргэлтийг бууруулж, хүүхэд, багачуудын суралцах орчныг сайжруулах зорилгоор шинээр 31 сургууль, 9 цэцэрлэг барих юм. Мөн улсын хэмжээнд яаралтай болон эрчимт эмчилгээний дэд бүтцийг өргөжүүлэн шинэчлэх, хот, хөдөөгийн ялгааг арилгаж, түргэн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 17 аймгийн нэгдсэн эмнэлэг, 6 сумын эмнэлэг болон осол их гардаг төв зам дагуух болон хилийн боомт орчмын сумдын эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.

Үзсэн: 4105

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна