Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12,13-12-2025
Монгол

Шинэ мэдээ

COP17-ыг зохион байгуулах мэдээлэл өгөв


Densmaa 2025-11-05 01:11

“Байгальд суурилсан шийдлийг ашиглан тогтвортой дэд бүтцийн салбарыг бэхжүүлэх” зэрэг санаачилгыг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэй боловсруулж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар COP17-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсов. Тухайлбал, цаг агаар хүйтэрч дэд бүтцийн ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй болсон тул ажлыг ирэх оны гуравдугаар сараас үргэлжлүүлнэ. Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Төлөвлөлтийн багаас өгсөн дүн шинжилгээгээр 2026 оны долоодугаар сарын эцэс гэхэд барилга байгууламжийн ажил бүрэн дуусах боломжтой гэв. Түүнчлэн Монгол Улсаас дэвшүүлэх санаачилгыг боловсруулах ажлын хүрээнд  Үндэсний хорооны Ажлын албанаас боловсруулж буй Олон улсын байгууллагуудаас гадна Булангийн, Европын Холбоо, Африк болон Төв Азийн улсуудын сонирхлыг ихэд татан, олон улсын хэмжээнд сайжруулалт хийж буй “Гандуу бүсийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд ус ба газрын менежментийг хөхүүлэн дэмжих”, хувийн хэвшлийн салбарын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих “Байгальд суурилсан шийдлийг ашиглан тогтвортой дэд бүтцийн салбарыг бэхжүүлэх” зэрэг санаачилгыг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэй боловсруулж байна.

Үзсэн: 5775

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна