нэрт соён гэгээрүүлэгч Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойд
“Үүрийн туяа” романд түүхэн хүмүүсийн амьдралыг уран сайхнаар, энгийн ард түмний хүсэл мөрөөдлийг сайн, муу олон дүрээр дүрслэн харуулжээ
"Нэрт эрдэмтэн зохиолч Бямбын Ринчений түүхэн романууд ба түүний роман туурвилд оруулсан хувь нэмэр" сэдэвт лекц Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо. Энэ нь Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн, нэрт соён гэгээрүүлэгч Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй ажлын нэг юм. Энэ тухай МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, докторант А.Амардалай Б.Ренчиний “Үүрийн туяа”, “Их нүүдэл”, “Заан залуудай” романуудын задлан шинжлэлийн талаар илтгэл тавьлаа. XIX зууны сүүлч үеэс ХХ зууны дунд үе хүртэлх өргөн цаг хугацаа хамарсан “Үүрийн туяа” романд түүхэн хүмүүсийн амьдралыг уран сайхнаар, энгийн ард түмний хүсэл мөрөөдлийг сайн, муу олон дүрээр дүрслэн харуулжээ.
Үзсэн: 1150
Tweet