Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12,13-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгууллаа


Densmaa 2025-11-12 11:11

Манай хоёр улсын худалдааны эргэлт 2024 онд жилийн дүнгээр 2.9 тэрбум ам.доллар орчим байлаа

МҮХАҮТ-аас Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар хоёр улсын бизнесийн төлөөлөл шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг танилцуулжээ. Мөн уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны чиглэл, харилцан ашигтай боломжийг хэлэлцсэн юм. Тус уулзалт нь Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнес эрхлэгчдийн хоорондын түншлэлийг шинэ шатанд гаргах ач холбогдолтой үйл явдал боллоо. Уулзалтад ОХУ-ын үйлдвэрлэл, худалдааны байгууллагуудын төлөөлөл, мөн хөдөө аж ахуй, хүнс, зам барилгын машин механизм, тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхэлдэг “Росспецмаш” нийгэмлэг, бусад компани оролцжээ. Манай хоёр улсын худалдааны эргэлт 2024 онд жилийн дүнгээр 2.9 тэрбум ам.доллар орчим байлаа. 

Үзсэн: 5160

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна