Монгол Улс 2025 оны эхний 10 сард нийт 177 улстай худалдаа хийжээ
Экспорт, импортийн тэнцэл 2.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна
Монгол Улс 2025 оны эхний 10 сард нийт 177 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.6 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт, импортийн тэнцэл 2.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Мөн зэсийн хүдэр ба баяжмал, мал амьтны самнасан үс, хялгас, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, цайрын хүдэр, баяжмал нэмэгдсэн дүнтэй. Нийт экспортын 93 хувь нь Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс эзэлжээ. Харин импортын 70.9 хувь нь эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн байна. Тэгвэл Швейцар улсад экспортолсон барааны 99.7 хувь нь боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт байна. ОХУ-аас импортолсон барааны 71.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 77.9 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 7.7 хувийг ачааны автомашин байна. Импортын 59.6 хувийг Замын-Үүд, 20.9 хувийг Сүхбаатар боомтоор хийсэн нь нийт импортын 80.5 хувийг эзэлжээ.
Үзсэн: 4396
Tweet