Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол Улсад олгов


Densmaa 2025-11-19 10:11

2026 онд эрэгтэйчүүдийн ААШТ-ийг 19, эмэгтэйчүүдийнхийг 14 жилийн дараа хамтад нь эх орондоо хүлээн авахаар болж байна

Азийн боксын холбооноос 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах орнуудыг албан ёсоор зарлалаа. Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол Улсад олгов. Ингэснээр эрэгтэйчүүдийн ААШТ-ийг 19, эмэгтэйчүүдийнхийг 14 жилийн дараа хамтад нь эх орондоо хүлээн авахаар болж байна. Өөрөөр хэлбэл, манай улсын эрэгтэйчүүдийн ААШТ-ийг 2007 онд, эмэгтэйчүүдийнхийг 2012 онд эх орондоо зохион байгуулсан түүхтэй. Тус тэмцээн 2026 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод болно. Ташрамд дурдахад, Дэлхийн боксын холбооны 2025 оны эрэгтэй тамирчдын жин жингийн шилдэг 10 тамирчныг танилцуулсан. Уг чансаагаар 50 кг-д А.Баттулга хоёрдугаарт жагссан бол 55 кг-д Х.Билгүүнсайхан наймд, 60 кг-д Т.Энхтөр аравт, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ зургаад эрэмбэтэй байна. 

Үзсэн: 1404

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна