Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12,13-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улс COP17-ын үеэр гурван том санаачилга дэвшүүлнэ гэдгээ зарлалаа


Densmaa 2025-11-19 10:11

Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, ус-газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гурван санаачилга дэвшүүлнэ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурлын хүрээнд “Хэлэлцүүлгээс үйл ажиллагаанд: COP30-ыг эргэлтийн цэг болгох нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг Германд зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт Монгол Улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар оролцож, Монгол Улсын уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын доройтол зэрэг хүрээлэн буй орчны уялдаа сорилтыг салангид бус, нэгдсэн бодлого, уялдаатай үйл ажиллагаагаар шийдвэрлэх чиглэлээ танилцуулав. Мөн энэ үеэр Монгол Улс COP17-ын үеэр гурван том санаачилга дэвшүүлнэ гэдгээ зарлалаа. Б.Батбаатар сайд 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр бэлчээрийн тэргүүлэх санаачилга, ус-газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гурван санаачилгыг дэвшүүлэхээ мэдэгдэв. Эдгээр санаачилга нь газар-уур амьсгал-биологийн олон янз байдлын уялдааг бэхжүүлж, нэгдсэн ландшафтын нөхөн сэргээлтийн шийдлийг дэлхийн хэмжээнд өргөжүүлэх зорилготой гэдгийг онцоллоо.

Үзсэн: 3489

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна