“Silk Way Star” шоуны ялагчаар Мишээл тодорлоо
Төсөл нь улс орнуудын уламжлал, уран бүтээлийн ололт амжилтыг тод томруун харуулсан соёлын дипломат ажиллагааны тод жишээ болж байна гэж Казахстаны ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээндээ дурджээ
Азийн дууны уралдааны анхны мега төсөл болох “Silk Way Star” шоу Казахстаны Астана хотод болж, тэмцээний ялагчаар монголын дуучин Мишээл тодорлоо. “Silk Way Star бол Ази тивийн улс орнуудын соёл, оюун санааны харилцааг гүнзгийрүүлж, ард түмэн хоорондын найрсаг холбоог бэхжүүлэхэд чиглэсэн онцгой санаачилга юм. Энэхүү төсөл нь улс орнуудын уламжлал, уран бүтээлийн ололт амжилтыг тод томруун харуулсан соёлын дипломат ажиллагааны тод жишээ болж байна” гэж Казахстаны ерөнхийлөгч Токаев мэндчилгээндээ дурджээ. Финалын шатанд Армени, Гүрж, Казахстан, Хятад, Монгол, Узбекистан, Малайз улсыг төлөөлсөн долоон шилдэг оролцогч тоглолтоо үзүүлсэн. Уран бүтээлч бүр эх хэлээрээ дуулж, үзэгчдэд өөрийн ард түмний соёлын өв, дууны хэв маягийн олон янз байдлыг харууллаа. Финалын шатны үзүүлбэрүүд өвөрмөц содон найруулга, визуал дүрслэл болон Казахстаны стилистүүдийн багийн гранд финалд зориулан бүтээсэн тайзны шийдлээрээ онцгой байлаа. Азийн анхны дууны уралдааны ялагчийг Казахстаны Ардын жүжигчин Димаш Кудайберген "Silk Way Star төслийн ялагч бол Монголын Мишель Жозеф!" хэмээн тэрбээр зарлав.
Үзсэн: 4514
Tweet