Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Бразил Улсын Белем хотноо гарын үсэг зурлаа


Densmaa 2025-11-24 11:11

Талууд хамтын ажиллагааны баримт бичгийн төслийг боловсруулан солилцож, яриа хэлэлцээг идэвхтэй явуулжээ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Холбооны зөвлөл хоорондын хэлэлцээрт Бразил Улсын Белем хотноо гарын үсэг зурлаа. Тус хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газраас БОУАӨ сайд Б.Батбаатар, Швейцарын Холбооны Улсын Холбооны зөвлөлөөс Байгаль орчин, зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны сайд Альберт Рости нар гарын үсэг зурж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Монгол Улс, Швейцарын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн үеэр талууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Үүний дагуу талууд хамтын ажиллагааны баримт бичгийн төслийг боловсруулан солилцож, яриа хэлэлцээг идэвхтэй явуулжээ.

Үзсэн: 5904

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна