Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн


Densmaa 2025-11-24 11:11

Нийслэл, орон нутаг, ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх Нуурын Дээд монгол болон Францын мэргэжлийн уран бүтээлчдийн 260 гаруй бүтээлийг толилуулж байна

Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн ордонд боллоо. 12 дугаар сарын 5-ны өдөр хүртэл олны хүртээл болох энэ үзэсгэлэн монгол хүний оюуны дархлаа, монгол үндэсний соёлын өв уламжлалыг хойч үе болон олон улсад таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зэрэг зорилготой юм. Энэ удаа нийслэл, орон нутаг, ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх Нуурын Дээд монгол болон Францын мэргэжлийн уран бүтээлчдийн 260 гаруй бүтээлийг толилуулж байна. Мөн Монголын филателийн холбооны хүндэт гишүүн Д.Дашжавын “Чингис хаан ба түүний залгамжлагчид” сэдэвт шуудангийн маркуудыг дэлгэжээ. Үндэсний бичиг үсгээ сурч байгаа сурагчид, багш нар болон монгол уран бичлэгийг гарамгай эзэмшсэн уран бүтээлчдийг хөхиүлэн дэмжиж, урамшуулан, шилдэг бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулдаг. Энэ уламжлалын дагуу монгол уран бичлэгийн шилдгүүдийг тодруулж, эхний гурван байр болон тусгай байрын эздэд шагналыг нь гардууллаа.

Үзсэн: 5916

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна