Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч тодруулах “Болор цом” наадам боллоо


Densmaa 2025-11-28 01:11

“Болор цом-43” яруу найргийн наадмын тэргүүн байрын эзнээр Монголын радиогийн редактор, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Н.Минжинсайхан "Үг" хэмээх шүлгээрээ хүртэв

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч тодруулах “Болор цом” наадам боллоо. Тус наадамд үе үеийн яруу найрагчид өөрсдийн шинэ бүтээлийг сойж өрсөлддөг. Түрүүлсэн найрагч тухайн жилийн “Болор цом”-ын эзэн болдог уламжлалтай. Энэ удаагийн наадамд 28 яруу найрагч өрсөлдөж, 3 дугаар шатанд 15 уран бүтээлч тунаж үлджээ. Ингээд “Болор цом-43” яруу найргийн наадмын тэргүүн байрын эзнээр Монголын  радиогийн редактор, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Н.Минжинсайхан "Үг" хэмээх шүлгээрээ хүртэв. Дэд байр-МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Торой “Явуухулангийн нүднээс гэрэл цацарнам”, Гутгаар байр-МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Д.Болдхуяг “Монгол бичиг” шүлгээрээ шалгарлаа. Ташрамд дурдахад, анхны “Болор цом”-ыг зохиолч, яруу найрагч Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд хэлэх үг” шүлгээрээ 50 насандаа хүртжээ. Түүнчлэн яруу найрагч Д.Цоодол, Б.Лхагвасүрэн нар гурван удаа түрүүлж байж. Мөн “Болор цом”-ын эзэд дундаас залуудаа түрүүлсэн нь Б.Ичинхорлоо яруу найрагч юм.

Үзсэн: 4213

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна