Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Улсын хэмжээнд ажиллах хүчний судалгааны дүн гарав


Densmaa 2025-11-28 01:11

Ажилгүйдлийн түвшин 2024 оны мөн үеийнхээс 0.6 нэгж хувиар буурчээ

      Улсын хэмжээнд ажиллах хүчний судалгааны 2025 оны 3 дугаар улирлын дүнгээр 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 62.7 хувь нь ажиллах хүч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 59.2 байгаа нь 2024 оны мөн үеийнхтэй ижил байна. Мөн ажилгүйдлийн түвшин 2024 оны мөн үеийнхээс 0.6 нэгж хувиар буурчээ.  Дэд салбараар харвал, нийт ажиллагчдын 174.9 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт, 119.2 мянга боловсруулах үйлдвэрийн салбарт, 116.1 мянга нь боловсролын салбарт ажиллаж байгаа бөгөөд эдгээр нь ХАА-н салбараас бусад хамгийн олон ажиллагчтай салбар юм. Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагч 2024 оны мөн үеийнхээс 27.1 хувь, барилгын салбарт ажиллагч 13.8, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарт ажиллагч 12 хувиар нэмэгдсэн нь хамгийн их өөрчлөлттэй байна.

Үзсэн: 4228

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна