Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

АНЭУ-ын Абу Даби их дуулга тэмцээнд 52 орны 373 жүдоч өрсөлдлөө


Densmaa 2025-12-01 11:12

Манай улсын баг нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 52 орноос дөрөвт жагсаж байна

        АНЭУ-ын Абу Даби их дуулга тэмцээнд 52 орны 373 жүдоч өрсөлдлөө. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж 15 тамирчин хүч үзэж эрэгтэйчүүдийн +100 кгд өрсөлдсөн, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн олимп, дэлхийн хүрэл медальт, ОХУ-ын тамирчин Тамерлан Башаеыг үндсэн цагт ялж “Абу Даби-2025” их дуулгын аварга боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 60 килограммд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 63 килограммд хүч үзсэн ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ, Л.Энхрийлэн  финалд шалгарч энэ удаагийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Манай улсын баг нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 52 орноос дөрөвт жагсаж байна.  

Үзсэн: 3713

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна