Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Монголын баг тамирчдын эхний медалийг хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав авчирлаа


Densmaa 2026-11-23 10:11

У.Сүрэнжавын хувьд 2023 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан гурван жилийн дараа энэхүү медалиа ихэрлүүллээ

       БНСУ-ын Мүжү хотноо үргэлжилж буй пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Монголын баг тамирчдын эхний медалийг хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав авчирлаа. Эмэгтэйчүүдийн K44 ангиллын 52 кг-ын жинд тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар шөвгийн наймд ОХУ-ын тамирчныг 2:0-ээр ялснаар хагас шигшээд шалгарсан юм. Хагас шигшээ шатанд Ираны тамирчин Захра Рахимид 1:2-оор ялагдсанаар хүрэл медалийн эзэн болов. Хоёр тамирчин өмнө нь 2024 оны паралимпын наадмын финалд таарахад манай тамирчин ялж, аварга болж байсан. У.Сүрэнжавын хувьд 2023 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан гурван жилийн дараа энэхүү медалиа ихэрлүүллээ.

 

Үзсэн: 250

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна