“Эгийн голын УЦС” төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдсэнийг эрдэмтэд онцлов
“Эгийн голын УЦС” төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны үнэлгээ судалгааны эцсийн үр дүнг хэлэлцэн, төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна
Монгол Улсын эрчим хүчний салбарт олон арван жил хүлээгдэж буй “Эгийн голын УЦС” төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдсэнийг Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтэд онцоллоо. Хоёр орны эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн уулзалтаар “Эгийн голын УЦС” төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны үнэлгээ судалгааны эцсийн үр дүнг хэлэлцэн, төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэн, тайланг ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өгчээ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Эгийн голын УЦС” төслийн хүрээнд Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн уулзалт Москва хотод энэ сарын 19-нд болж, судалгааны үр дүн, зөвлөмжийг энэ оны 12 дугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд танилцуулахаар болсныг Эгийн голын УЦС төслийн баг мэдээлжээ.
Үзсэн: 1007
Tweet