Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-11-2026
Монгол

Шинэ мэдээ

АНУ-ын Невада мужийн Рино хотод байрлах Truckee Meadows Community College-д зочлов


Densmaa 2026-11-20 10:11

Тус коллежийн онцлох хөтөлбөрүүдийн нэг нь дэлхийд алдартай Тесла компанийн "Tesla START" сургалтын хөтөлбөр юм

      Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Невада мужийн Рино хотод байрлах Truckee Meadows Community College (TMCC)-д зочилж, сургалтын хөтөлбөр, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, үйлдвэрлэлтэй хамтран ажиллах туршлагатай танилцлаа. Тус сургууль нь техник, технологи, мэргэжлийн чиглэлээр хоёр жилийн сургалт, сертификат болон дэд бакалаврын зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн онцлох хөтөлбөрүүдийн нэг нь дэлхийд алдартай Тесла компанийн "Tesla START" сургалтын хөтөлбөр юм. Үүнээс гадна Тесла болон бусад өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн хэрэгцээнд нийцүүлэн автоматжуулалт, робот техник, цахилгаан, механик инженерчлэл, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр сертификат, коллежийн зэрэг олгох сургалт хэрэгжүүлдэг байна. Энэхүү туршлага нь Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага, коллежуудын сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах, үйлдвэрлэлтэй хамтарсан сургалтын тогтолцоог хөгжүүлэх, өндөр технологийн салбарт шаардлагатай мэргэжилтэн бэлтгэхэд чухал ач холбогдолтой гэлээ. 

Үзсэн: 1008

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна