Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” Эрхүү хотноо болж байна


Densmaa 2025-12-03 11:12

Уулзалтаар 11 салбар, чиглэлийн 72 төсөл, үйл ажиллагааг багтаасан “Монгол Улс, ОХУ-ын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх 2026-2030 оны дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан

        “Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” Эрхүү хотноо болж байна. Уулзалтаар 11 салбар, чиглэлийн 72 төсөл, үйл ажиллагааг багтаасан “Монгол Улс, ОХУ-ын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх 2026-2030 оны дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан гэдгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук нар зарлалаа. Энэ тухай Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Өнөөдрийн хэлэлцүүлэг, уулзалтууд нь бизнес эрхлэгчид болон бүс нутгийн удирдлагуудад шинэ түншлэл тогтоох, харилцан ашигтай хамтарсан төслүүдийг эхлүүлэх өргөн боломж олгож буйгаараа онцлог юм. Монгол Улс, ОХУ-ын бүс нутгууд дэд бүтэц, тээвэр, логистикийн чиглэлд уялдаа холбоогоо сайжруулж, харилцан ашигтай боломжийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн тулд илүү нягт хамтран ажиллах нь зүйтэй” хэмээн онцлон тэмдэглэв.

Үзсэн: 1143

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна