Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Цөлжилттэй тэмцэх тухай хурал Панама улсад эхэллээ


Densmaa 2025-12-03 12:12

Монгол Улсын төлөөлөгчид энэхүү хуралд Засгийн газрын байр суурийг илэрхийлж, ирэх онд болох Цөлжилттэй тэмцэх тухай 17 дугаар бага хурлын бэлтгэл танилцуулга, түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр ажиллана

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн хяналтын хорооны 23 дугаар хурал Панамад эхэллээ. Хурлаар конвенцын үндэсний хэрэгжилт, шинжлэх ухаанд суурилсан бодлого стратегийн уялдаанд санал, зөвлөмж болон 2030 оноос хойших Олон улсын стратегийн хамрах хүрээг боловсруулах асуудлыг хэлэлцэв. Ган, цөлжилт, газрын доройтлын асуудал зөвхөн хуурай газар зонхилсон улсуудын асуудал биш, харин арлын улсуудын хувьд амьжиргаа, оршин тогтнох болж байгааг олон улсын анхаарлын төвд авчрахыг зорьж байгаагаа мэдэгдсэн байна. Харин Монгол Улсын төлөөлөгчид энэхүү хуралд Засгийн газрын байр суурийг илэрхийлэхээс гадна ирэх онд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл танилцуулга, түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр ажиллана.

Үзсэн: 2130

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна