хиймэл оюун ухаанд суурилсан чатботыг цахим үйлчилгээний нэгдсэн системд нэвтрүүлжээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 онд 97 мянган иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ
Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чатботыг цахим үйлчилгээний нэгдсэн систем болон байгууллагын сайтад холбон үйл ажиллагаанд нэвтрүүлжээ. Энэ нь 24 цагийн турш нээлттэй ажиллах бөгөөд үйл ажиллагаанд нэвтэрснээс хойш 2092 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Тус чатбот нь виз, зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяалал зэрэг байгууллагын бүх төрлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хиймэл оюун ухааны тусламжтай боловсруулж, хэрэглэгчдэд монгол, англи, хятад хэлээр зөвлөгөө, мэдээлэл хүргэнэ. Гадаадын иргэн, харьяатын газар 2025 онд 97 мянган иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ.
Үзсэн: 2255
Tweet