Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлтэд оролцлоо


Densmaa 2025-12-03 12:12

Дэлхийн улс орнуудын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент болон нөхөн сэргээлт, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна

        Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали улсад айлчлах үеэрээ “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлтэд оролцлоо. Тэрбээр, 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2022 онд баталсанд баяртай байгаагаа илэрхийллээ. Олон улсын жил нь дэлхийн улс орнуудын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент болон нөхөн сэргээлтийг дэмжих, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, хүнсний хангамжийг сайжруулах зэрэг зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” гэсэн хоорондоо нягт уялдаатай үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг тэмдэглэлээ. Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд улс орнуудыг идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриаллаа.

Үзсэн: 2258

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна