Манай гурван тамирчин 2026 оны мөсөнд авиралтын дэлхийн цуврал тэмцээнд оролцоно
Чонсоны тэмцээний хурдны төрөлд олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар өнгөрсөн жил түрүүлж байсан юм.
Олон улсын уулчдын холбооны 2026 оны мөсөнд авиралтын дэлхийн цуврал тэмцээний шинэ улирал эхэлж байна. Эхний тэмцээн Солонгосын Чонсон хотод болох бөгөөд 18 орны 120 орчим тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Манай улсаас олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ, Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, спортын мастер А.Зоригтбаатар Д.Отгонхүү, Э.Дөлгөөн, Ж.Амина найман тамирчин оролцохоор Солонгосыг зориод байна. Чонсоны тэмцээн энэ сарын 10, 11-нд техник болон хурдны төрлөөр болно.
Үзсэн: 8818
Tweet