Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-01-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо


Densmaa 2026-01-12 01:01

Монгол Улсын татварын тогтолцоог тогтвортой, ойлгомжтой болгох, эрх зүйн орчныг сайжруулах, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай байгааг уулзалтаар онцолсон байна.

Монгол, Хятадын хөрөнгө оруулагчдын нэгдсэн арга хэмжээний хүрээнд Монгол Хятад хоёр улсын бизнес эрхлэгчдийн В2В уулзалт боллоо. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлох, бодит үр дүн бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн юм. Уулзалтын нээлтэнд МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар оролцож, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн орчны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхэд ийнхүү тогтмол уулзалт, хэлэлцүүлэг чухал ач холбогдолтойг онцолж байлаа. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа уул уурхайн салбарт голчлон төвлөрч байгаа бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн нь үүнийг баталж байна. Хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа зөвхөн уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, хүнсний салбарт ч хөгжиж, бодит ахиц гарч, Засгийн газруудын бодлогын уялдаа сайжирч, төрийн байгууллага хоорондын харилцаа идэвхтэй хөгжиж байгааг уулзалтад оролцогчид хэлж байлаа. Гэхдээ Монгол Улсын татварын тогтолцоог тогтвортой, ойлгомжтой болгох, хөдөлмөрийн харилцаа болон хөдөлмөрийн хүчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, бизнесийн орчныг нийтэд нь сайжруулах шаардлагатай байгааг мөн дурдаж байлаа. Уулзалтад Монголын 230 компани, Хятадын 60 компани оролцож, хамтын ажиллагааны бодит боломж, бизнесийн түншлэлийн талаар яриа хэлцэл өрнүүлсэн байна.

Үзсэн: 5307

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна