Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-01-2026
Монгол

Шинэ мэдээ

Элчин сайд нарт СОР 17 дугаар бага хурлын тухай танилцуулах уулзалт Бээжин хотноо болов


Densmaa 2026-01-26 11:01

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа 70 гаруй улсын Элчин сайдын яамны төлөөлөл, Элчин сайд, дипломат хүрэлцэн иржээ

Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын тухай танилцуулах уулзалт Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд болов. Манай улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтыг хэрэгжүүлэх, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр ажиллаж буй юм. Манай улс COP17 хурлыг энэ зун зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэг татах зорилготойг мэдээлэв. Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа 70 гаруй улсын Элчин сайдын яамны төлөөлөл, Элчин сайд, дипломат ажилтнууд хүрэлцэн иржээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Хорват Улс, Эквадор, Гренада, Румын, Армен Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, БНТУ, Бүгд Найрамдах Кипр улсын элчин сайд биечлэн оролцсон байна.

Үзсэн: 1265

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна