Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-01-2026
Монгол

Шинэ мэдээ

“Go Mongolia” төсөл Монголын аялал жуулчлалд бодит утгаараа нөлөөлснийг онцоллоо


Densmaa 2026-01-26 11:01

Ерөнхий сайд аялал жуулчлалын салбар өсөлттэй яваагийн шалтгаануудыг дурдахдаа “Go Mongolia үндэсний бренд, Монголд зочлох жил зэрэг бодлогын үйл ажиллагаа хэрэгжүүлсэн нь нөлөөлсөн” гэж онцлов

Монгол Услын Ерөнхий сайд Ерөнхий сайд Г.Занданшатар “Давос 2026” дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн аялал жуулчлалын ирэх 10 жилийг тодорхойлох зорилготой хуралдаанд оролцож, үг хэлэхдээ “Go Mongolia” төсөл Монголын аялал жуулчлалд бодит утгаараа нөлөөлснийг онцоллоо. Тэрбээр “Монгол бол үзэсгэлэнт байгаль, өв соёл, нүүдэлчдийн амьдрал Чингис хааны өв уламжлалаараа хосгүй. Манай улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 17-д ордог. Францаас 4 дахин том газар нутагтай. 3.5 сая хүн амтай, дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улсын нэг. Соёлын өвөөс эхлээд адал явдалт аялал, спорт бизнесийн арга хэмжээ, түүхэн аялал жуулчлал зэрэг Монголын аялал жуулчлалын салбарт боломж их бий. Жуулчид зөвхөн харах гэж бус байгаль, өв соёл, амьдралын хэв маягийг мэдрэх гэж ирдэг. Монголд ирэх жуулчдын тоо жил бүр 10-15 хувиар өсөж байгаа. Зориуд онцолж хэлэхэд цар тахлын өмнөх түвшнөөс огцом ахисан үзүүлэлттэй явна. Монголд байгалийн олон янзын тогтоцыг нэг дороос харж болно. Швейцарьтай төстэй сүрлэг уулс, Сахар шиг элсэн цөл ч бий. Монгол Улс аялал жуулчлалаа дэмжихийн тулд визийн хөнгөлөлт, агаарын тээврийн либералчлал, хил дамнасан хамтын ажиллагаа гэх мэтэд анхаарч буй” гэсэн юм. Ерөнхий сайд аялал жуулчлалын салбар өсөлттэй яваагийн шалтгаануудыг дурдахдаа “Go Mongolia үндэсний бренд, Монголд зочлох жил зэрэг бодлогын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн нь нөлөөлсөн” хэмээн онцолж байв.

Үзсэн: 2460

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна