Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дундговь аймагт ажиллалаа
Ерөнхийлөгч “Хорин жилийн тэртээ манай улс 254 мянган тэмээтэй байсан бол өдгөө тоо толгой нь хоёр дахин өсөж, 501 мянгад хүрсэн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр гэдгийг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод ажиллаж, иргэд, малчидтай уулзан, Тэмээчдийн улсын V зөвлөгөөнд оролцлоо. Ерөнхийлөгч зөвлөгөөнийг нээж хэлэхдээ, “Хорин жилийн тэртээ манай улс 254 мянган тэмээтэй байсан бол өдгөө тоо толгой нь хоёр дахин өсөж, 501 мянгад хүрсэн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг хэллээ. “Монгол тэмээ” хэмээн олон улсад нэрлэдэг хос бөхт тэмээгээ эрт дээр үеэс дээдлэн, үлгэр, домог, дуу, шүлэгтээ алдаршуулан мөнхжүүлсэн нь монголчуудын ондоошил, бахархалт өв гэдгийг тэмдэглэв. Цаашид тэмээний ашиг шимийг сайжруулах, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зэрэгт тэмээчдийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил, малчдын хамтын ажиллагаа чухал байгааг онцлолоо. Мөн “Дэлхийд ховордсон монгол тэмээ, түүний үнэлэмжийг дээшлүүлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Улсын хэмжээнд 19 тэмээчин Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Дэлхийд хоёр сая гаруй хос бөхт тэмээ байдгийн 500 мянга буюу дөрөвний нэг нь манай улсад байна.
Үзсэн: 2448
Tweet