"Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо
Өдөрлөгт 13 аймаг, 3 дүүргийн 37 адуучин оролцов
"Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо. Өвлийн аялал жуулчлалыг дэмжих, нүүдэлчин ахуй, адууг дагасан соёлыг сурталчлах, монгол адууны үнэ цэнийг өсгөх, соёлын биет бус өвийг хадгалан, залуу хойч үедээ өвлүүлэх, адууг брэнджүүлэх зорилготой уг өдөрлөгт 13 аймаг, 3 дүүргийн 37 адуучин оролцов. Адуучдын парадаар эхэлсэн тус өдөрлөгийн үеэр өвөл цагийн адуу маллах соёлын нэгээхэн хэсэг болох уурга, ташуур шүүрэх, эмнэг, хангал булгиулах, морьтой, явган уургалах, бугуйлдах зэрэг тэмцээн болж, шилдгүүдээ шалгаруулав. Нэгдсэн дүнгээр Төв аймгийн Батсүмбэр сумын адуучин Р.Пүрэвдорж тэргүүн байрт шалгарлаа. Энэ үеэр үндэсний сайхан хувцастай шилдэг оролцогчийг шалгаруулж, зочдыг хээрийн цайгаар дайлав.
Үзсэн: 11
Tweet