Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-01-2026
Монгол

Шинэ мэдээ

БОУАӨЯ ДЭМБ-ын хамтын ажиллагаа


Densmaa 2026-01-30 10:01

Уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол, нийтийн эрүүл мэндийн уялдаанд суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна

БОУАӨЯ ДЭМБ-тай уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол, нийтийн эрүүл мэндийн уялдаанд суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна. Энэ талаар сайд Б.Батбаатар ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте болон албаны бусад төлөөлөгчтэй уулзах үеэрээ онцлов. Тухайлбал, Улаанбаатар хотын гэр хорооллын орчны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, өрхийн эрчим хүчний хэрэглээг илүү үе шаттайгаар илүү цэвэр, аюулгүй болгох, агаар, хөрсний бохирдлыг багасгахад хамтран ажиллах боломж, хэрэгцээний талаар хэлэлцсэн юм. Уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол нь нийтийн эрүүл мэндэд шууд нөлөөлж буй тул энэ чиглэлд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухлыг онцолж, бодит үр дүнд чиглэсэн, орон нутгийн нөхцөлд нийцсэн, өргөтгөх боломжтой шийдлийг дэмжихээ илэрхийллээ. Мөн хамтын ажиллагааг Монгол Улсын Алсын хараа-2050, 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зорилт, санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэхэд талууд санал нэгдсэн байна. Уулзалтын төгсгөлд БОУАӨЯ эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтийн уялдаанд суурилсан хамтын ажиллагааг ДЭМБ-тай тогтмол, урт хугацаанд хэрэгжүүлэх сонирхолтойгоо илэрхийлжээ. 

Үзсэн: 678

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна