Энэ оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” хэмээн зарласан
Манай хүн амын 10 хувь нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг нь бидний түүх, омогшил, ондоошил, соёл, уламжлал юм
Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ оныг олон улсын “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” хэмээн зарласан. Олон улсын жил нь бэлчээрийн тогтвортой менежмент, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт өв соёл, малчдын амьжиргааг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Мөн дэлхий нийтийн анхаарлыг нүүдлийн мал аж ахуйн онцлог, бэлчээрийн тогтвортой байдалд хандуулж, малчдын мэдлэг туршлага, соёл уламжлалыг сурталчлан таниулах ач холбогдолтой юм. “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” нь Улаанбаатар хотноо энэ зун зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралтай давхцаж буй нь энэ үйл хэргээ гүйцэлдүүлэхэд таатай нөхцөл болж байна. Манай хүн амын 10 хувь нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг нь бидний түүх, омогшил, ондоошил, соёл, уламжлал. Монгол хүн бүр малчин өвөг дээдэс, удамтай өв тээгчид гэдгийг тодотгов.
Үзсэн: 26
Tweet