Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-02-2026
Монгол

Шинэ мэдээ

Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай хамтран эрчим хүчний салбарт ажиллаж байна


Densmaa 2026-02-06 12:02

Монголын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцон, тодорхой төслүүдэд техникийн түвшинд шуурхай хамтран ажиллахаар тохиролцсон байна

Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай хамтран эрчим хүчний найдвартай байдлыг хангах дамжуулах шугамын төслүүдийг хэрэгжүүлж байна. Цаашид эдийн засгийн өсөлтийг тэтгэх гол хөшүүрэг эрчим хүчний салбарын болон нийслэлийн төвлөрлийг сааруулах дэд бүтцийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь чухлыг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Лиг хүлээн авч уулзах үеэрээ тэмдэглэлээ. Талууд Монголын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцон, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, тодорхой төслүүдэд техникийн түвшинд шуурхай хамтран ажиллахаар тохиролцсон байна. Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр салбарын либералчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах нь чухлыг онцолж, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, эрсдэлийг хуваалцахад Дэлхийн банкны санхүүгийн баталгаа зэрэг шинэлэг арга хэрэгслийг ашиглан хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм.  Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли Монгол Улсын эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад идэвхтэй хамтран ажилладгаа тодотгоод, Тэргүүн Шадар сайдын дэвшүүлсэн хамтын ажиллагааны чиглэлүүд нь хоёр талын стратегийн түншлэлд нийцэж байгааг онцлов.

Үзсэн: 26

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна